Мандал хүрэл жижиг
0
Агуулхын үлдэгдэл хүрэлцэхгүй байна
Сагсанд нэмэгдлээ

Мандал хүрэл жижиг

99 ширхэг бэлэн
Бүтээгдэхүүний мэдээлэл

Захиалгаар ирнэ. 

Мандал өргөх гэж юуг хэлдэг вэ?

Мандал өргөх нь алт эрднийн суурин дээр сүмбэр уулыг нар, сар, дөрвөн тив, галбарваасан мод, долоон эрдэнэ тэргүүтэн элдэв зүйлсээр чимэглэн оройд нь агуу гайхамшигт ялалтын дуазыг залах бөгөөд тэнгэр хүмүүний цог учрал бүхнийг бүрдүүлээд бурхад болон багш дээдсүүдэд өргөл болгон өргөж байгаа зан үйл юм.

Бурхан багш буян хураах маш олон арга айлдсан байдаг ба тэдгээрээс хамгийн дээд аргуудын нэг нь мандал өргөх юм.

Мандал өргөхийн утга учир

Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой юм.

Төстэй бараа
Тавтай морилно уу
Бэлэн бараа